NON-FICTION TITLES

THE ULTIMATE GUIDE TO DEVELOPING HEALTHY EATING HABITS
Номын зохиолч Макита Зэнжи нь хүний биеийн үйл ажиллагааг судалдаг биохимийн шинжлэх ухааны доктор профессор бөгөөд чихрийн шижингийн мэргэшсэн эмчээр 38 жилийн туршид 200,000 гаруй өвчтөнд үзлэг хийсэн туршлагатай эмч юм. Тэрээр өвчтөний өмнө хүлээсэн эмч хүний үүрэг хариуцлагаа хэмээн үзэж, өдөр бүр найдвартай эх үүсвэрүүдээс анагаах ухааны хамгийн сүүлийн үеийн судалгааг эх хэлээр нь уншиж өөрийнхөө мэдлэг чадварыг тасралтгүй сайжруулдаг дадалтай бөгөөд энэ туршлага дээрээ үндэслэн энэхүү номоо гаргажээ.

ANGER MANAGEMENT FOR RAISING KIDS

Япон улсын иргэн Шино Маки бол “anger management”-ийн арга ухааныг заадаг багш. Энэхүү сургалт нь уур цухлаа өөрөө удирдаж, эрүүл сайхан харилцааг бий болгоход чиглэсэн сэтгэл зүйн сургуулилалт юм. Голчлон хүүхдээ өсгөж буй ээж нар болон тэдний хүүхдүүдэд чиглэсэн хичээлийг заах явцдаа эдгээр хүмүүсийн дунд нийтлэг нэг зүйл байгааг ажигласан байна. Та Шино Макигийн номноос хэрхэн уур уцаараа барьж, хүүхэдтэйгээ зөв хандлагаар тайван ойлголцох талаар суралцах болно.

BECOMING HEALTHY BY IMPROVING BLOOD CIRCULATION

Японы 4 үе дамжсан уламжлалт анагаах ухааны эмч Хориэ Акиёоши 50000 хүнд хийсэн үзлэгээр сурч мэдсэн, сэтгэл зүй болон бие махбодын бодит хамааралтайг тогтоожээ. Цусны эргэлт нь хүний биед байдаг 60 их наяд эсэд хүчилтөрөгч болон шим тэжээлийг хүргээд зогсохгүй, тархи болон даавраар дамжуулан сэтгэл зүйн байдлыг ч дэмжин ажиллаж байдаг. Шалгаан нь ердөө ганц учраас, цусны эргэлтээ сайжруулахад л бүхий л төрлийн асуудлыг шийдвэрлэж чадах юм. Эмэгтэйчүүдийн асуудлаар шаналж буй хүн бүрт зориулав.

DNA AND RAISING YOUR CHILD

Япон эмчийн 36 жилийн туршлагаасаа сурсан хүүхэд хүмүүжүүлэх хамгийн шилдэг арга гэдэг нь юу вэ? 🌺 Эцэг эхээс өвлөж төрсөн авьяасын нахиа хэзээ нэгэн өдөр заавал дэлбээлдэг! 👦 Эрэгтэй хүүхэд ээжийгээ, 👧 эмэгтэй хүүхэд аавыгаа дуурайдаг гэдэг нь анагаах ухааны үндэслэлгүй! 👩‍🏫 Хүүхдийг эрт сургуульд оруулах нь багахан хугацаа хожих боловч бараг утгагүй зүйл! 🤸‍♀️ Хүүхдийнхээ хөгжил, өсөлтөд санаа зовниж буй бол улам их магтаж урамшуулах хэрэгтэй!🥇 Хүүхэд бүрт өөрийн гэсэн авьяас бий!

APPROPRIATE CHILD RAISING METHOD OF JAPANESE MOTHER

👩‍🏫 Зохиолч: Японы 30 жилийн туршлагатай багш, сурган хүмүүжүүлэгч Татэиши Мицүко

👇 Энэхүү бүтээл нь танд бие даасан хүүхэд хүмүүжүүлэх Япон аргыг амьдралд ээжүүдэд хамгийн нийтлэг тохиолддог “45 CASE” дээр тайлбарлан хэрэгжүүлэхэд ойлгомжтойгоор танилцуулах болно.

GUIDEBOOK FOR NEW MOTHER

👇 Эмч ээж 👩‍⚕ Морито Ясүмигийн ээж нарыг буруу зөвлөгөө, мухар сүсэгт автуулахгүйн тулд бичсэн хүүхэд өсгөх үеийн санаа зовнилуудыг тань арилгах “ЭМЧ ЭЭЖИЙН ЗӨВЛӨГӨӨ” номыг хүргэж байна! 🔑

Энэхүү бүтээл нь зохиолч өөрөө ээж болоод санаа нь зовнисон асуудлууд, мөн хүүхдийн эмч хийж байх хугацаандаа ээжүүдийн асуудаг асуултуудад ЭМЧ & ЭЭЖ хүний зүгээс хариулсан асуулт, хариулт хэлбэрээр бичигдсэн ном юм.

GUIDEBOOK FOR PREGNANT MOTHER

👩‍🔬 Хэдэн арван мянган жирэмсэн эхчүүдэд зөвлөгөө өгч, хэдэн мянган хүүхэд эх барьж авсан туршлагатай Японы эх барих эмэгтэйчүүдийн эмч, анагаах ухааны доктор Сон михён нь интернэтээр дүүрэн худал хуурмаг мэдээлэл, буруу зөвлөгөө байдгийг олж мэдээд энэхүү номоо ээж болохоор зэхэж буй та бүхэнд зориулан гаргасан байна. Ингэхдээ хамгийн нийтлэг тохиолддог түгээмэл асуултуудыг жирэмслэхээс өмнөх үе, жирэмсэн үе, төрөлтийн тухай, төрсний дараах үе хэмээх 4 бүлэгт эмх цэгцтэйгээр ангилж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хариулсан юм.

GUIDEBOOK FOR TAKING CARE OF YOUR SICK CHILD

Хүүхдээ өвдсөн үед эцэг эхчүүдийн мэдэхийг хүсэж эмч нараас асуудаг олон асуултын хариу энэхүү Японы хүүхдийн эмч Морито Ясүмигийн бүтээлд орсон байгаа. 🤱 Энэ удаагийн номыг маань МУ-ын ардын эмч, АУ-ны доктор, профессор, хүүхдийн их эмч Д.Малчинхүү хянан сайжруулж өгснийг дуулгахад таатай байна. 🥰

SYMPTOMS OF SICKNESS THAT CANNOT BE IGNORED

Бие бага зэрэг тавгүй байх болон шим тэжээлийн дутагдлаас эхлээд хэвтэрт, бусдын асаргаанд ороход нөлөөлөх өвчин, хорт хавдар, амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчин, мөн гэнэтийн үхэлд ч хүргэх аюултай шинж тэмдгүүдийг түүвэрлэлээ. Энэхүү номыг уншиж эдгээр өвчний шинж тэмдгүүдээс цөөхнийг ч болов тогтоож аваад, та өөрийгөө болон хайртай гэр бүлийнхнээ өвчнөө эдгээх боломжгүй үед хүргэлгүй эрт илрүүлж, эмчилгээ хийхэд тус болоосой гэж хүсэж байна.

CANCER

☝️ Хорт хавдар яагаад үүсдэг вэ?

☝️ Хорт хавдраас хэрхэн сэргийлж болох вэ? ☝️ Ямар хоол хүнс сонгон хэрэглэх ёстой вэ? ☝️ Европ анагаах ухаанаар явах уу, уламжлалтаар явах уу? ☝️Ер нь эмч нар өөрсдөө хорт хавдар тусвал яаж эмчлэх бол? ☝️ Сэтгэлзүйн асуудлууд маань хорт хавдартай болоход нөлөөлсөн юм болов уу? ☝️ Эдгэрэхийн тулд, сэргийлэхийн тулд надад өөрт минь хийж чадах зүйл байхгүй гэж үү? гэх зэрэг асуултуудад тань хариулт өгч чадах шинэ номыг орчуулан гаргалаа.